
Гэхдээ энэ сарын хамгийн гол үйл явдал нь Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын 85 насны ойд зориулсан хүндэтгэлийн уран бүтээлийн тоглолт хэмээн УДБЭТ-ын захирал, хатагтай Б.Сэргэлэн онцолж байна. Тэрбээр хэлэхдээ “Манай театрын түүхийг бүтээлцсэн бидний хайртай Д.Лувсаншарав багш маань 85 насыг зооглож байна. Тиймээс манай театрт энэ бууралдаа хүндэтгэл үзүүлж, шилдэг дууны түүврээр хүндэтгэлийн тоглолтыг хийх гэж байна. Тоглолт ирэх зургадугаар сарын 11-нд 17.00 цагаас манай театрт болно. Энэ тоглолтод дан манай театрынхан оролцоно. Ард түмний сайн мэддэг, маш сайхан дуунууд, багшийн бичсэн “Хар хорум”, “Нүцгэн ноён”, “Хан бүргэд” дуурийн хэсгээс дан залуу уран бүтээлчид дуулах юм. Д.Лувсаншарав багш манай театртай 66 жилийг хамт өнгөрүүлсэн гайхалтай, мундаг хүн юм. Тиймээс манай театрын зүгээс энэхүү тоглолтыг зохион байгуулж байна” хэмээн тайлбарлалаа. Энэхүү хүндэтгэлийн тоглолтын тасалбар ирэх сарын 1-нээс УДБЭТ-ын кассаар худалдаалж эхлэх юм байна.