Цаг үеийн асуудлаар БСШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяраас дараах тодруулыг авлаа.
-МУИС-ийн захирал ажлаа өгсөн нь хүмүүсийн анхаарлыг нэлээд татаж байна. Өөрийн хүсэлтээр, өргөдлөө өгөөд гарсан гэж байсан. Өргөдөлдөө ажлаас гарах шалтгаанаа юу гэж бичсэн байсан юм бэ?
-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-нд А.Галтбаяр захирал ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй гэсэн өргөдлөө сайдад өгсөн.
Өргөдөлд эрүүл мэндийн шалтгаантай байгаа учраас ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн байсан.
-А.Галтбаяр захирлын өргөдлийг тэр дор нь хүлээж аваад орных нь хүнийг томилсон байна лээ. Уг нь сонгон шалгаруулалт зарлах ёстой биш гэж үү?
-Томилгоог сайд эрх мэдлийнхээ хүрээнд хийсэн.
Гэхдээ Р.Бат-Эрдэнэ одоогоор үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Удахгүй сонгон шалгаруулалт зарлана.
Э.ОРХОН
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин