Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Пирло буурь сэлгэв

“АС Милан”-ыг орхиод байгаа Итали хагас хамгаалагч Андреа Пирло “Ювентус” багийн гишүүн болжээ. “Хар улаанууд”-ын бүрэлдэхүүнд 10 жил тоглосон тэрбээр багийн зүгээс тавьсан шинэ гэрээг хүлээн авахгүй байх шийдвэр гаргасан юм. Харин Турины багтай гурван жилийн гэрээг үзэглэсэн байна. “Юве бол Милан, Интерийн адил Италийн шилдэг баг. Тэд бол дэлхийн шилдгүүдийн нэг. Тэд сүүлийн хэдэн жил ямар нэг тэмцээнд түрүүлээгүй. Тиймээс эргэн ирэлт хийж, түрүүлэхийг хүсч байгаа. Би тус болохыг хүсч байна” гэж Пирло хэлжээ. 

Миланд өнгөрүүлсэн 10 жилийн хугацаандаа тэрбээр Аваргуудын лиг болон Сери А-д тус бүр хоёр удаа түрүүлсэн юм. Пирлог эгнээндээ нэгтгэж, хүчээ зузаатгасан “Турины ноёд” сүүлийн хоёр улиралд лигтээ долдугаар байрт орсон. Тиймээс тэд Европын тавцанд өрсөлдөх боломжгүй. Мөн ирэх жилийн Аваргуудын лигт Италийн гурван баг оролцох шийдвэр гарсан нь Сери А-гийн өрсөлдөөнийг нэмэх нь дамжиггүй.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж