Хачирхалтай хоббитой одод

Хуучирсан мэдээ: 2015.01.06-нд нийтлэгдсэн

Хачирхалтай хоббитой одод

Холливудын одод дунд этгээд хачин хоббитой хүн цөөнгүй. Тэдгээрээс чинжаал хутга цуглуулдгаараа ялгардаг гурван хүн байдаг аж. Хачирхалтай нь тэр гурвын хоёр нь эмэгтэй.    

ДУУЧИН ТЕЙЛОР МОМСЕН СҮРДМЭЭР ТОМ ХУТГЫГ ИЛҮҮД ҮЗДЭГ

Жүжигчин, рок дуучин бүсгүй Тейлор Момсен, Жолитой өрсөлдөхүйц том цуглуулгатай болж хараахан амжаагүй ч энэ сонирхолдоо үнэнч нэгэн.

Тэрээр энэ хоббиндоо багагүй цаг, зав зарцуулдаг ажээ. Дуучин бүсгүй ихэвчлэн сүрдмээр том хэмжээний чинжаал хутгыг илүүтэй сонирхдог юм байна.


ТУЛААНТАЙ КИНОНЫ ДОМОГТ ЖҮЖИГЧИН ЦААСНЫ ХУТГА СОНИРХДОГ

Хамгийн сонирхолтой нь тулаантай киноны домогт жүжигчин Сильвестр Сталлоне харин ч эсрэгээрээ, хамгийн жижигхэн, бичил чинжаалыг цуглуулах дуртай ажээ.

Тэрээр өхөөрдөм жижигхэн, цаас зүсэхээс өөр зүйлд ашиглаж боломгүй энэ цуглуулгаараа бахархдаг нэгэн.

Түүнд ердөө хоёр см урт, нарийн хийц бүхий эртний чинжаал байдаг бөгөөд түүнийгээ тэр бүр хүмүүст харуулаад байдаггүй гэнэ.


АНЖЕЛИНА ЖОЛИ 300 ГАРУИ ЧИНЖААЛ ХУТГАТАЙ

Анх 11 настайдаа ээжтэйгээ дэлгүүр хэсч яваад уйлан дуулан байж анхныхаа чинжаал хутгыг авахуулсан хүн Анжелина Жоли.

Тэрээр хар багаасаа өвөрмөц содон хийцтэй чинжаал хутга харсан л бол түүнийгээ өөрийн болгох гэж зүтгэдэг байжээ.

Одоо тэрээр орон орны эрт, эдүгээгийн 300 хол давсан чинжаал хутганы цуглуулгатай болж чаджээ. Түүний цуглуулгыг мэргэжлийн судлаачид хүртэл дээгүүр үнэлдэг гэнэ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж