Анх удаагаа Австралийн баячуудын жагсаалтыг Жина Райнхарт (Gina Rinehart) толгойлжээ. Тэрбээр энэ жил нийт хөрөнгөө 10,3 тэрбум австрали доллар буюу 10,8 тэрбум ам.доллар болгож чаджээ. Тэрбээр уул уурхайн томоохон олборлогч байсан эцгээсээ 1992 онд хөрөнгийг нь залгамжлан авсан юм.
Сонирхуулахад, Австралийн топ 200 баяны нийт хөрөнгө нь үндэсний нийт бүтээгдэхүүний 23 хувьтай тэнцсэн байна.
Ш.САМБУУ