Клевлэнд Кавалерс лигийн хамгийн муу багт хожигдлоо

Хуучирсан мэдээ: 2015.01.06-нд нийтлэгдсэн

Клевлэнд Кавалерс лигийн хамгийн муу багт хожигдлоо

НБА-гийн талбайд өнөөдөр 11 тоглолт боллоо. Леброн Жеймсийг гэмтэлд алдснаас хойш тааруухан тоглолт үзүүлж байгаа Клевлэнд Кавалерс өнөөдөр лигийн хамгийн сул баг болох Клевлэнд Кавалерс багтай тоглолоо.
 

 
 
Тоглолтын эхний хагасыг Кавалерс гайхалтай эхлүүлж 50-37 харьцаагаар тэргүүлжээ. Гэвч сүүлийн хагаст тааруухан тоглолтыг үзүүлсэн бөгөөд ялангуяа тоглолтын сүүлийн нэг минутад 92-90 харьцаагаар тэргүүлж Кавалерс 92-95 харьцаагаар ялагдал хүлээсэн байна. Филадельфи 76 багийнхан тав дахь хожлоо байгуулсан бол Кавалерс Лебронийг гэмтэлд алдснаас хойш 1 хожил 4 хожигдол гэсэн тааруухан үзүүлэлтэй байна.

Тус тоглолтод Тони Уротон сэлгээнээс 20 оноог авч багаа тэргүүлсэн бол Майкл Картер Уйлмас 18 оноо, 13 оновчтой дамжуулалт өгч багаа ялалтад хөтөлсөн байна. Харин эсрэг багаас Кари Ирвинг тоглоогүй бөгөөд Кевин Лов 28 оноог авчээ. Мөн урьд шөнө Никс, Кавалерс, Тандер гэсэн гурван баг оролцсон солилцоо яригдсан бөгөөд Никс Ланс Томас, Лоу Амундсон, 2015 эрхийг авсан бол Кававлэрс ЖиАр Смит, Иман Шумпартыг авч, харин Тандерт Дион Уэйтерсийг авчээ.

 


Бусад тоглолтууд:

Клевлэнд Кавалерс 92-95 Филадельфи 76
Шарлот Хорнетс 104-95 Бостон Селтикс
Даллас Мавирекс 96-88 Бруклин Нетс
Хьюстон Рокетс 105-114 Чикаго Буллз
Нью-Иорк Никс 83-105 Мемфис Гриззлис
Денвэр Наггетс 92-85 Минносато Тембэруолвз
Вашингтон Уйзардс 92-85 Нью-Орлейн Паликанс
Индиана Пейсэрс 105-101 Юта Жазз
Лос Анжелес Лейкэрс 94-98 Портленд Трэйл Блэйзэрс
Оклахома Сити Тандер 91-117 Голден Стэйт Уорриорс
Атланта Хаукс 107-98 Лос Анжелес Клиппэрс

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж