Кэти Хочул. Фото: AP
АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын Ардчилсан намын цөөнх суудлаа нэгээр нэмж чаджээ. Ардчилсан намын Кэти Хочул (Kathy Hochul) ээлжит бус сонгуулиар ялалт байгуулж, Конгресст Нью-Йоркийн сонгуулийн 26 дугаар тойргийг төлөөлөх болов.
Хуульч Хочул Бүгд найрамдах намаас нэр дэвшигч эмэгтэй Жейн Корвинг (Jane Corwin) 47 хувийн саналаар ялсан байна. Корвины төлөө 43 хувь нь санал өгчээ. Уг тойргийн депутат Кристофер Ли (Christopher Lee) интернэтээр нүцгэн зургаа тавин дуулиан дэгдээгээд огцорсон юм.
Ш.МЯГМАР