Эболагийн хохирогчид найман мянгаас давлаа

Хуучирсан мэдээ: 2015.01.06-нд нийтлэгдсэн

Эболагийн хохирогчид найман мянгаас давлаа

 

Эбола тахлаар амь үрэгдэгсдийн тоо 8,153 хүн боллоо гэж  Agence France-Presse мэдээлэв.

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээний дагуу 20,656 хүн аюултай вирусийн халдвар авчээ.

 

Үхлийн ихэнх тохиолдол Баруун Африкийн Сьерра-Леоне, Либери, Гвиней гурван оронд бүртгэгдсэн байгаа. Нигерид найм, Малид долоо, АНУ-д нэг хүн Эболагаар амь үрэгджээ.

 

Либерид зургаан сарын хөл хорионы дараа бүх сургуулиуд нээгдэж байгаа юм байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж