Хятадад хагас зуунд болоогүй ган үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Хятадад хагас зуунд болоогүй ган үргэлжилж байна

Хятад улсад сүүлийн 50 жил үзэгдээгүй ган гачиг болж байна. Гол, цөөрөм ширгэн цагаан будааны талбайнууд хатаж байна. “Гурван голын хавцал” усан цахилгаан станцын ажиллагаанд саатал гарч магадгүй боллоо.

Хөх мөрний сав нутгаар  өнгөрсөн саруудад бороо хур бага байсан нь гамшгийн гол шалтгаан болжээ. Хятадын хамгийн урт Хөх мөрний савд сүүлийн 50 жилийнхээ дунджаас 40 хувь бага хур тунадас оржээ.

Өмнө нь “Гурван голын хавцал” усан цахилгаан станц Хөх мөрний усыг хаасан нь ган гачгийн гол шалтгааны нэг болсон гэж байлаа. Гэвч Хебэй мужийн цаг уурын албаны мэргэжилтнүүд үүнийг үгүйсгэсэн байна. Хунань, Хебэй, Зянси ба  Аньхой мужуудад 10 сая хүн ганд нэрвэгдэж байна. Хебэй мужийн 1300 усан хангамжийн байгууламжийн усны төвшин буурч, зарим нутагт хур тунадас 80 хувиар багасчээ.

 Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж