Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос хэвлэлийн бага хурал зарлалаа. Дөрөвдүгээр сарын 20 буюу ирэх долоо хоногийн мягмар гаригт хэвлэлийнхэнтэй уулзаж, “Бизнесийн жилийн шинэтгэлийн жил”-ийн ажлын талаар болон 2011 оны үндсэн чиглэлийг танилцуулах ажээ. Мөн үеэр Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны удирдлагууд хилийн боомтуудын асуудал, “Зөгийн үүр” хөтөлбөр, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төсөл, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, олон улсын хөгжлийн индекс зэрэг улс орны хөгжлийн чухал асуудлаар санал бодлоо илэрхийлэх юм байна.
Д.Цэц