Чансаа өндөртэй “Их дуулга”-ын тэмцээнд зодоглож, олимпийн эрхийн гол “бай” болох чансааны оноогоо ахиулахаар Монголын цагаан өмсгөлтнүүд өнөөдөр хойд хөршийг зорилоо. IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга” ангилалд багтах дөрвөн тэмцээн жил бүр болдгийн энэ оны хоёр дахь нь ОХУ-ын нийслэл Москва хотноо бямба, ням гаригт болох юм. Түрүүлсэн тамирчинд чансааны 300 оноо, мөнгө, хүрэл медалийн эзэнд 180, 120 оноо тус тус олгоно. Түүнчлэн алтан медалийг 5000, мөнгө, хүрэл медалийг 3000 болон 1500 ам.доллар дагалдах юм.
Монголын жүдочид Москвагийн “Их дуулга”-д үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Насантогтох, дасгалжуулагч Х.Болдбаатар нарын удирдлага дор эрэгтэй 12, эмэгтэй есөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцоно. Уламжлал ёсоор тэмцээний эхний өдөр хөнгөн жингийн, тодруулбал, эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан болох бол сүүлийн өдөр буюу ням гаригт үлдсэн жинд аваргууд тодорно.
Москвагийн татамид зодоглох Монголын тамирчдадаа амжилт хүсье.
Монголын баг тамирчдын бүрэлдэхүүн:
Эрэгтэй:
60 кг: Д.Төмөрхүлэг, Г.Болдбаатар
66 кг: Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа
73 кг: С.Ням-Очир, Г.Одбаяр
81 кг: Г.Түвшинжаргал, Б.Амбасэлмаа
90 кг: Э.Энхбат
-100 кг: Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн
+100 кг: Б.Сугаржаргал
Эмэгтэй:
48 кг: М.Уранцэцэг
52 кг: М.Бундмаа, Б.Солонго
57 кг: Т.Баттөгс, Д.Сумъяа
63 кг: Ц.Мөнхзаяа, С.Энхзаяа
70 кг: Ц.Наранжаргал
-78 кг: П.Лхамдэгд
С.Цэлмэг