Дуурийн театрт ирсэн ээлжит урилга

Хуучирсан мэдээ: 2015.01.06-нд нийтлэгдсэн

Дуурийн театрт ирсэн ээлжит урилга

Олон улсын чанартай ОХУ-ын Буриадын бүгд найрамдах улсад “Байкальский рож дественский фестиваль” хөгжмийн наадам зургаа дахь жилдээ болж буй.

Шинэ жилийн баярт зориулсан эл наадамд олон улсын шилдэг хамтлаг дуучид оролцдог уламжлалтай. Тэгвэл уг наадамд урилгаар манай Дуурийн театрын уран бүтээлчид оролцохоор ОХУ-ыг зорьжээ.

Тус наадамд манай уран бүтээлчид П.Чайковскийн уран бүтээлийн дээжээс бүрдсэн гала тоглолтоо өнөөдөр толилуулах гэнэ.

Олон улсын шилдэг уран бүтээлчид оролцдог наадам нэгдүгээр сарын 10-нд манай залуу уран бүтээлчид болох “Консонанс”, “U Pera” зэрэг поп опера хамтлагийн “Мөрөөдлийн романс” тоглолтоор өндөрлөх ажээ.

Дуурийн театрын уран бүтээлчид олон улсын томоохон арга хэмжээнд сүүлийн үед чамгүй уригдах болсон. Магадгүй энэ нь манай уран бүтээлчид хэр чадваржиж байгаагийн илрэл байж ч болох юм.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж