Дээр үед нэг хаан байдаг байжээ. Тэр хаан цай болон кофений аль нь илүү хүний биед хэрэгтэй болохыг мэдэхийн тулд хоёр хоригдол сонгон аваад нэгэнд нь үргэлж ногоон цай, нөгөөхөд нь үргэлж кофе өгч хэн нь түрүүлж үхэхийг нь хүлээж гэнэ. Тэр хоёрын хэнийг нь ч үхэхийг харж чадалгүй хаан түрүүлж нас баржээ. Хоёр хоригдол урт удаан, эрүүл насалсан гэнэ.
Энэ бол цай, кофе аль аль нь хүний биед хэрэгтэй гэсэн санааг агуулсан яриа. Ингэхэд кофег анх Араб, Этопид өчнөөн зуун жилийн өмнө тодруулвал 15-р зууны үеэс хэрэглэдэг байсан нь батлагдсан байна. Муслим шашинтай хүмүүс шашины холбогдолтойгоор их хэрэглэдэг байсан. Зарим Христийн урсгал /ялангуяа Мормончууд/ яагаад кофег хориглодог нь үүнтэй холбоотой гэнэ. Одоо дэлхий дээр хамгийн их уудаг уух зүйлийн №1-т кофе бичигддэг юм байна. Энэ нь учиртай ажээ. Дээрх үлгэрт бичсэнчлэн нээрэн эрүүл мэндийн асар их ач холбогдолтой юм байна. Британы их сургууль болох Харвардын их сургуулийн судалгааны үндсэн дээр кофе түрүү булчирхайн хорт хавдар, алзхеймар,паркинсоны хам шинж, зөнөгрөл, диабет 2, архины бус гаралтай элэгний өөхлөлт, цирроз, зүрх судасны өвчин тусах магадлалыг бууруулдаг нь тогтоогдосон юм байна.
Мэдээж бүх зүйлийн хэмжээ илүүдвэл хор болдогын жишгээр хэтрүүлэн хэрэглэвэл ходоодны хүчилийг ихэсгэж цээж хорсох, хүчилээр гулгих, нойргүйдэх гэх мэт сөрөг нөлөө үзүүлдэг юм байна.
Тэгвэл тохиромжтой хэмжээ нь энгийнээр өдөрт 2 стаканаас илүүгүй уух хэрэгтэй байдаг юм байна. Тэгэхээр өглөөг кофегаар угтах нь зөвхөн сайхан үнэр амттайгаар зогсохгүй эрүүл мэндэд ч сайн байдаг байх нь. Дээрээс нь сайн гэж итгэж байгаа таны итгэл эдгээх, эмчилэх хүчийг нь хэд дахин илүү болгоно гэдэгт би итгэлтэй байна 🙂
P.S
Миний бодлоор гүзээлзгэний найруулдаг ундааг гүзээлзгэнээр хийдэггүй шиг найруулж уудаг кофенд кофений үрэнд агуулагддаг олон хүчил, бодис байхгүй гэдэгт итгэлтэй байна. Тийм болохоор найруулж уудаг биш, жинхэнэ үрээр brew хийсэн кофег сонгоорой.
Эх сурвалж: eruulmendgoosaihan.blogspot.com