Г.Алтанхүүгийн ялыг шүүхээс танилцуулна

Хуучирсан мэдээ: 2015.01.06-нд нийтлэгдсэн

Г.Алтанхүүгийн ялыг шүүхээс танилцуулна

Найз бүсгүйгээ гурван өдрийн турш зодож биед нь гэмтэл учруулж, улмаар амь насыг нь бүрэлгэсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа Г.Алтанхүүгийн гэм буруутай эсэхийг шүүх хурал өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд боллоо. Олон удаа хойшилж байсан тус шүүх хуралд дүүргийн II прокуророос Г.Алтанхүүг талийгаачийн үхэлд буруутай гэж үзэж байгаа бол Шүүх эмнэлгийн дүгнэлтэнд хууч өвчний улмаас амь насаа алдсан гэж дүгнэсэн юм.

Харин шүүх Г.Алтанхүүд үүсгээд байсан 91.1 гэсэн зүйл ангийг хэрэгсэхгүй болгож, 98.1-т зааснаар буруутган гурван жилийн хорих ял оноосон гэсэн мэдээлэл байгаа юм.

Гэхдээ өчигдрийн шүүх хуралдааны албан ёсны шийдвэрийг өнөөдөр 11 цагаас Дүүргийн I шүүхэд албан ёсоор танилцуулахаар болжээ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж