Их Британийн нэгэн иргэн хайртай алтан загасныхаа амийг аврахын тулд 460 ам.доллар төлжээ. Түүний алтан загас хоолны түгжрэл болсон байсан гэнэ.
Алтан загасны гэдсэнд мэс засал хийн түгжрэлийг арилгасан бөгөөд хагалгааны дараа загасны биеийн байдал хэвийн болжээ.
Мэс засал хийсэн эмч “Бид эзэнтэй нь ярилцаад хэдий эрсдэлтэй байсан ч мэс засал хийхээр шийдсэн” хэмээн ярьжээ.
Энэ төрлийн алтан загас 10-20 жилийн настай байдаг байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР