Гурван талт хэлэлцээр юу хөндөх вэ?

Хуучирсан мэдээ: 2015.01.05-нд нийтлэгдсэн

Гурван талт хэлэлцээр юу хөндөх вэ?

2015-2016 оны хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр маргааш болох гэж байна. Хөдөлмөрийн яаманд болох уг хэлэлцээрээр хөдөлмөр, нийгмийн хамгааллын талаарх хууль эрх зүйн орчин, цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр хадгалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр дөрвөн бүлэг асуудлыг хэлэлцэн тохиролцохоор болжээ. Гурван талт хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлж Хөдөлмөрийн сайдаар ахлуулсан Аж үйлдвэр, Барилга, хот байгуулалт, Уул уурхай, ХАХНХЯ, Эрүүл мэнд, спорт, Сангийн яам, БСШУЯ-ны найман төлөөлөл, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч тэргүүтэй найман хүн, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгчийн тэргүүлсэн найман төлөөлөл орох юм байна. Энэ удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчлөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж