Индонезийн аврагчдын багийнхан сүйрсэн онгоцны тав дахь том хэсгийг олж, нэг зорчигчийн цогцсыг илрүүлжээ.
Эрлийн орчинд цаг агаарын тааруу нөхцөлтэй байгааг аврах албаныхан мэдээлж байна. Тэдний мэдээний дагуу зорчигдын 31 цогцосыг таних албаныханд илгээжээ.
Мөн аврах ажилд туслахаар очсон Оросын шумбагчдын багийнхан онгоцны хар хайрцгийг олох ажилд орсон байна.
Малайзийн Air Asia компанийн онгоцны сүйрлийн шалтгаан нь цаг уурын муу нөхцөл болсон байж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлээд байгаа ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР