Их хэмжээний хуурамч архийг хураан авчээ

Хуучирсан мэдээ: 2015.01.05-нд нийтлэгдсэн

Их хэмжээний хуурамч архийг хураан авчээ

“Экс”, “Болор”, “Улаанбаатар” зэрэг архийг их хэмжээгээр хуурамчаар үйлдвэрлэж, худалдаалдаг байсныг цагдаагийн байгууллага илрүүлжээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Ё.Лхагвасүрэн “Сүхбаатар дүүргийн IX хороонд оршин суух 48 настай О гэх эмэгтэй нь "Улаанбаатар" "Болор", "Экс" зэрэг олны ихээр худалдан авдаг архийг хуурамчаар үйлдвэрлэж, худалдаалах гэж байсан үйлдлийг илрүүлсэн. Улмаар 116 хуурамч архийг хураан авч Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. Иргэддээ хандаж хэлэхэд архи согтууруулах ундааны зүйлийг албан ёсны гэрээт борлуулагч, баталгаат дэлгүүрүүдээс худалдан авах зайлшгүй шаардлагатай. Хэт хямд үнэтэй болон  хувь хүний гар дээр хуладаалж байгаа архийг авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна” гэсэн юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж