Өдгөө 66 настай Хопп батлан даалтад гарахаар шүүхийн шийдвэрийг хүлээж байхдаа өнгөрсөн баасан гаригт оргон зайлжээ. Мөрдөн байцаагчид нацист гэмт хэрэгтнийг Герман руу зугатсан гэж үзэж байна. Анагаахын эмч мэргэжилтэй Хопп хүүхэд хүчирхийлсэн хэргээр шүүхээс яллагдаж байсан юм. Гэсэн ч эрх баригчид түүнийг нацист нууц бүлэглэлтэй холбоотойг нотлохоор мөрдөн байцааж байсан гэнэ. Хоппын бэр нь түүнийг Герман руу зугатсан талаар Чилийн мөрдөн байцаагдад мэдээлжээ. “Дигнидад” колони нь Чилийн дарангуйлагч Августо Пеночеттын үед залхаан цээрлэлийн гол төв байсан ажээ. Чилийн Засгийн газар тус колонийг 2005 онд тараасан юм. Улс доторх улс мэт аашилж байсан шашны нууц харгис бүлэглэл хүүхдүүдийг хулгайлан, тарчлаан тамлаж, зүй бусаар хүчирхийлж байсан нь мөрдөн байцаалтын явцад илэрсэн байна.
Нацистын нууц бүлэглэлийн гишүүдийг баривчилжээ
Чилийн цагдаа нар эрэн сурвалжлагдаж байсан нацистын “Дигнидад” нууц колонийн хоёр гишүүнийг баривчилсан байна. Ребекка Шафер, Петр Шафер нарыг хүн хулгайлсан, хүний амь насыг санаатай бүрэлгэсэн, мөн хууль бус бүлэглэлийн гишүүн гэдэг үндэслэлээр ял тулгаж байгаа ажээ. Өнгөрсөн даваа гаригт Чилийн шүүх тэднийг өөр таван этгээдийн хамт хорих шийдвэр гаргасны дараа тэд өөрсдийгөө гавласан байна. Нацистын “Дигнидад” колонийн толгойлогч Герман руу зугатан гарсан Хартмут Хоппыг албадан баривчлах захирамжийг шүүх мөн гаргасан ажээ. Ребекка Шафер нь тус колонийн үндэслэгч, нацистын дэмжигч, Пол Шаферын өргөмөл охин ажээ. Тэрээр хүүхэд хулгайлж, зүй бусаар хүчирхийлсэн хэргээр 20 жил шоронд хоригдож, 2010 онд нас барсан юм. Баптист сургааль номлогч агсан нацист Пол Шафер 1961 онд тус нууц колонийг Сантъяго хотоос 390 км зайд бөглүү зэлүүд газар байгуулж байжээ. Чилийн Хууль зүйн яам Хартмут Хоппыг баривчлахаар интерполоор эрэн сурвалжилж байгаа талаар мэдээлсэн байна.
Н.Энх