Өнөөдөр өвлийн дунд сарын шинийн 15 буюу Дүйчин өдөр тохиож байна.
Тиймээс Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд 09.00-15.00 цаг хүртэл “Сандуйн Жүд” номыг хурж байгаа аж.
Мөн энэ өдөр махан хоолыг цээрлэж, үйлдсэн буян түм бум үрждэг тул олноороо цуглаж буян үйлдвээс тоолоод баршгүй их буян болно гэж үздэг байна. Тиймээс сүм хийдээр цуглаж буян номыг хичээнгүйлэн үйлдэж, лам хуврагууд сургаал ном айлдаж, сүсэгтэн олон ерөөлийг хөгжөөдөг ажээ.
Д.ЖАРГАЛ