Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо буюу “Буянт-Ухаа” хорооллын 718 дугаар байранд оршин суух айлд энэ сарын 2-нд хэрэглээний газ дэлбэрчээ. Дэлбэрэлтийн улмаас 30-33 насны гурван хүний нүүр, хүзүү түлэгдэж нийслэлийн Түргэн тусламжийн төвд хүргэдсэн байна.
Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс газ дэлбэрсэн шалтгаан буюу иргэдийн эрүүл мэндэд, эд хогшилд хохирол учруулсан шалтгааныг шалгаж эхэлжээ.
Д.ЖАРГАЛ