Өвөрмонголын Шилийн голд 2000 гаруй оюутан Хятадын Засгийн газраас өвөрмонголчуудын эрх, эрх чөлөөг хүндэтгэхийг шаардан эсэрүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Энэ сарын 10-нд малчин Мэргэнийг хятад иргэд машинаар дайрч амийг нь хөнөөсөн хэрэг гарсан нь өвөрмонголчуудын дургүйцлийг төрүүлж, хотын захиргааны гадаа жагсахад хүргэсэн байна. Шилийн голын захиргаа одоогоор жагсаал зохион байгуулагчдад ямар ч мэдэгдэл хийгээгүй байна. Хэргийг үйлдсэн Хан овогт хоёр хятад иргэнийг баривчилсан тухай цагдаагийнхан мэдээлсэн ажээ. Зургаан сая гаруй хүн амтай Өвөрмонголын өөртөө засах орны иргэд байгалийн баялаг ихтэй тус бүс нутагт уул уурхайн олон төсөл хэрэгжүүлж байгаа нь нүүдлийн соёл иргэншилд нь аюул учруулж байна гэж үздэг байна.
"Өвөрмонголчууд жагсаал цуглаан гаргах нь маш ховор боловч бэлчээрийн хомсдол, дээр нь цөлжилт, цаг уурын өөрчлөлт ард иргэдийг ийнхүү тэмцэхэд хүргэж байна” гэж нутгийн иргэд ярьжээ. Тус бүсэд хэрэгжүүлж буй уул уурхайн олон төсөл байгаль орчныг ихээр сүйтгэж, бэлчээрийг үгүй хийж байгаа юм байна.
Нью-Йоркт төвтэй Өвөрмонголын хүний эрхийн төвөөс мэдээлснээр энэ долоо хоногт эхэлсэн эсэргүүцлийн жагсаалд 2000 гаруй оюутан оролцжээ.
Н.Энх