Долоо хоногийн өрнийн зурхай 2015.I.5-2015.I.11

Хуучирсан мэдээ: 2015.01.05-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2015.I.5-2015.I.11

Долоо хоногийн өрнийн зурхайг танилцуулж байна.

Нэгдүгээр сарын 5-наас нэгдүгээр сарын 11-ний өдрүүдийн зурхайгаа шинжээрэй.

Хонь:

Энгийн долоо хоног. Хэн нэгэнтэй хайр сэтгэлийн холбоо тогтоохдоо сэрэмжтэй байх  хэрэгтэй. Ажил, бизнесийн салбарт харилцаа холбоогоо тэлж, шинэ хүмүүстэй танилцахад анхаар. Эрүүл мэндийн хувьд харьцангуй сайн байна. Гэхдээ хэт их ажиллахаас зайлсхийх шаардлагатай. Холын хамаатнуудаас гэнэтийн хэл дуулах юм уу, бэлэг авна. Их хэмжээний мөнгөө хаяж, үрэгдүүлэхээс сэргийлэн аюулгүй газар хадгалаарай.

Үхэр:

Бизнест одтой долоо хоног. Энэ долоо хоногт таны бизнест алтан боломж гарч ирнэ. Энэ нь таны орлогыг хоёр дахин нэмэгдүүлж ч болох юм. Тиймээс боломжоо битгий алдаарай. Хосуудын хайр дурлалын харилцаа шат ахиж, шинэ түвшинд хүрнэ. Гэр бүлтэй үхрийнхэн ханьдаа халамж тавихад анхаар. Эцэг эх, өвөө эмээгийндээ зочилж болох юм. Таны ажил төлөвлөлт, вэб дизайнтай холбогдсон бол гаднаас ашигтай санал хүлээж авна. Ажлаа солих бодолтой хүмүүст зөвлөхөд түр азнаарай.

Хамтатгах:

Таныг маш сайн ойлгох нэгэнтэй учирч магадгүй. Тэр хүн магадгүй таны насны хань байж болох. Ажлын орчноо өөрчилснөөр таньд шинэлэг санаа төрж, эрч хүч сэргэнэ. Авъяас чадвараа дайчилсан аливаа ажил таньд ашиг авчирна. Өөдрөг үзэлтэй, эрч хүчтэй байвал эрүүл мэнддээ санаа зовох шаардлагагүй. Гэр бүлд мөнгөнөөс болж бага зэргийн маргаан, асуудал үүсч болзошгүй. Хэрэв та богино хугацааны бизнес эрхлэх гэж байгаа бол энэ нь маш ашигтай байх болно. Бизнесийн хамтрагчидтайгаа санал зөрөлдөхөөс зайлсхийгээрэй.

Мэлхий:

Хайр дурлалд өнгөрсөн харилцаа тань ихээхэн төвөг удна. Тиймээс орхисон хүнийг ор тас мартаад одоогийн харилцаагаа батжуулахыг хичээх хэрэгтэй. Даарч хөрснөөс болж бие тань бага зэрэг тавгүйрхэж магадгүй. Та энэ долоо хоногт гэр бүлдээ илүү их хэрэгтэй байна. Таны өдөр тутмын амьдралын хэмнэлийг өөрчлөх өөрчлөлт гэр бүлд чинь гарч болзошгүй. Бизнес, хөрөнгө оруулалт, ажлын санаагаа бусдаас нууцлах хэрэгтэй. Зорилгодоо хүрэхийн тулд нөхцөл байдлыг бодитоор дүгнэх хэрэгтэй.

Арслан:

Мөрөөдөл биелэх долоо хоног. Таны сэтгэл татам инээмсэглэл гоо бүсгүй/ царайлаг залууг дурлуулж мэдэх юм. Гэхдээ дурлалт хэт яарах нь дараа нь харамсал дагуулж магадгүйг анхаараарай. Эрүүл мэндийн байдал маш сайн байна. Гэр бүлийн харилцаа хөгжилтэй, үйл явдал өрнүүн байх болно. Таныг азын тэнгэр ивээж, сугалаанд хожиж магадгүй. Мөнгөө дэмий зүйлд үрэхгүй байсан нь дээр.

Охин:

Хосууд түр хугацаагаар биенээсээ холдон салж магадгүй. Гэвч цаг хугацаа бол хайр дурлалын хамгийн үнэн шалгуур юм. Ажил дээрээ хөдөлмөрөө үнэлүүлж чадна. Карьер ахих боломж гарч ирнэ. Таны хүчин зүтгэл гэр бүлд тань аз жаргал авчирна. Өнгөрсөнд хийсэн ажлын үр дүн одооноос ашгаа өгч эхлэх нь. Таны санхүүгийн байдал эрс сайжирна.

Жинлүүр:

Хайрыгаа уурлуулах зүйл хийж магадгүй. Аливааг хостойгоо харилцан ярилцсанаар үл ойлгоцлоос ангид байж чадна. Ажил дээр бага зэргийн асуудал үүсч магадгүй. Ямар ч ажлын саналыг шүүрхээд л авах хэрэгтэй. Хэдий хялбар ажил байсан алдаа гаргаж, нэр хүндээ алдахаас сэрэмжлээрэй. Таны сөрөг бодол, уур бухимдал эрүүл мэндэд чинь сөргөөр нөлөөлнө. Гэр бүлдээ өөрийн үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх шаардлага тулгарна. Орлогоо хуримтлуулах нь зөв сонголт байх болно.

Хилэнцэт:

Энэ долоо хоногт гэрлэх, үерхэх, болзох санал хүлээж авч магадгүй. Худалдаа, наймаа эрхлэгчдэд өгөөжтэй байх болно. Таны ажлын төлөвлөгөө амжилттай хэрэгжинэ. Мэдрэлийн ядаргаа, сэтгэл гутралд орж магадгүй. Гэр бүлдээ хэрэгтэй хүн гэдгээ илүүтэй мэдэрч, тайван аюулгүй байдлыг эрхэмлэнэ. Таны шинэ ажил, бизнес багагүй ашиг авчирна. Ямар нэгэн байдлаар орлого нэмэгдэнэ.

Нум:

Гэмгүй найз нөхдийн дунд хайр дурлалын оч харваж болзошгүй. Та одоо гүйцэтгэж буй ажил тань тийм ч их ашиг авчирахгүй гэдгийг олж харна. Гэлээ гээд эхэлсэн ажлаа дуусгалгүй орхиж болохгүй. Эрүүл мэндийн байдал сайжирч, биеийн тамир тэнхээ нэмэгдэнэ. Бүгдэд халуун дулаан сэтгэлээр ханддаг байдал тань гэр бүлд таатай уур амьсгал бүрдүүлнэ. Хэн нэгнээс санхүүгийн дэмжлэг ирнэ. Бизнес эрхлэгчдийн ажил амжилттай байж, орлого нэмэгдэнэ.

Матар:

Хайр дурлалын үл ойлголцол, сэтгэл гонсойх явдал гарч магадгүй.  Бизнесийн шинэ санаа сэдэж, ажилдаа тууштай хандах хэрэгтэй. Матрын ордны заримд нь хүнд өвчний шинж тэмдэг илэрч болзошгүй. Ямар нэгэн харшилтай бол эрүүл мэнддээ анхаарах үе. Осол, бэртлээс сэрэмжлээрэй. Гэр бүлийн уур амьсгал онцын өөрчлөлтгүй тайван байна. Бэлэн мөнгөтэй болгоомжтой харьцаж, хэн нэгэнд хууртагдахаас болгоомжлоорой.

Хумх:

Хайр дурлал, хосуудын харилцаанд тааламжтай. Хэт ажиллаж, биеэ ядраахаас зайлсхийгээрэй. Биеийн идэвхитэй хөдөлгөөн, эрүүл хооллолтын дэглэм сахих шаардлагатай. Нойргүйдэж магадгүй. Гэр бүлийн гишүүд эзгүй байх хооронд ганцаардлыг мэдэрч магадгүй. Таны санхүүгийн нөхцөл байдал дордох шинжтэй байна. Тиймээс дэмий зүйлд мөнгө үрэхээс татгалзаарай.

Загас:

Сэтгэл хөдлөлдөө хэт автаж, хайр дурлалын харилцаагаа сүйтгэхээс болгоомжлоорой. Удаан саатсан, урагшгүй ажилдаа бусдаас тусламж авч болно. Эрүүл мэндийн хэвийн сайн байна.  Хамт олны дунд атаархагч, хов хөөгчдөөс зайгаа бариарай. Бизнесийн салбарт сонор сэрэмжтэй байж, алдагдалтай төсөлд гарын үсэг зурахаас сэргийлээрэй.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж