Ах, дүү хоёрт лицензийг бөөндөж олгожээ

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Ах, дүү хоёрт лицензийг бөөндөж олгожээ

Монголд 3-аас дээш тооны ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг 49 хүн байна. Хоёр лиценз эзэмшдэг хүн бүр зуу хол гарсан бөгөөд энэ хүмүүс бүгд шахам хайгуулын лиценз давхар эзэмшдэг. Масс.мн өмнөх нийтлэлээрээ 14 ашиглалтын лицензний эздийг нэрлэсэн бөгөөд энэ удаа хоёрдугаар хэсгийг үргэлжлүүлэн олон нийтэд хүргэж байна.
 
Лиценз эзэмшигчдийн дунд нэг гэр бүлийн эхнэр нөхрөөс эхлээд, ах дүү, аав хүү улсууд ч бий бөгөөд энэ удаа олон лиценз эзэмшигчид дунд буй ах дүүсийг бид ил болголоо.
 
Монголын чимээгүй баячууд буюу ашиглалтын лиценз эзэмшигчдийн жагсаалтын 2 дугаар хэсэг

Эхлэлийг энд дарж үзнэ үү?

15.    Пүрэвхайдавын Мэндсайхан. Түүний “Баянтэгш
импэкс” ХХК нь Хэнтий аймгийн Дархан сумын нутагт нийт 87 га газарт 3
ширхэг жоншны ордын ашиглалтын лицензтэй. Хамгийн сүүлчийн лицензийн
дуусах хугацаа 2036 оны 11 сарын 13 бөгөөд тэр жилд 1312 доллар төлнө.

16.    Мягмарсүрэнгийн Тунамалдээж.
Тэрээр “Монкварц” ХХК-нийхаа нэр дээр болрын 2, барилгын материалын 1,
нийтдээ 3 лиценз эзэмшиж жилд 2733 доллар төлж байна. Түүний ордууд
Дорноговь аймгийн Сайхан дулаан болон Сэлэнгэ аймгийн Сайхан сумдын
нутагт нийт 275 га газарт бий. Ашиглалтын сүүлчийн хугацаа нь 2035 оны
11 сарын 17-нд дуусна.

17.    Лхамсүрэнгийн Дүгэржав.
Нийт 6 лиценз гартаа оруулжээ. Төв аймгийн Баян сумын нутагт дандаа
нүүрсний ордын 4 ширхэг лицензтэй. Нийт 1113 га газар эзэлдэг уг талбайн
тусгай зөвшөөрлийн төлбөрт түүний “Төгрөгнуурын энержи” ХХК нь жилд
5567 доллар төлдөг. Эдний хамгийн сүүлд дуусах лиценз нь 2040 оны 1
сарын 22-нд юм. Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт 814 га газарт нүүрсний
ордын 2 лицеэзтэй бөгөөд нэгийг нь “Чингис хаан” банкны барьцаанд
тавьсан. 2039 оны 4 сарын 22-нд сүүлчийн хугацаа нь дуусах уг лицензийн
төлбөрт 4072 доллар төлөх ёстой.

18.    Сандагийн Энхтайван.
Нийт 5 ширхэг ашиглалтын лицензтэйгээс 2 нь Баянхонгорын Шинэжинст
суманд, 2 нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Эрдэнэцагаан сумдад, 1 нь
Өвөрхангайн Уянгад байдаг. Нийтдээ 2254 га талбай эзэлнэ. Үүний 1861 га
талбайн 3 лицензийг түүний “Энгүй тал” ХХК эзэмшдэг ба 2 нь алтны, 1 нь
нүүрсний ордынх юм. 2038 оны 9 сарын 26-нд сүүлчийнх нь хугацаа дуусах
эдгээр лицеэзийнхээ төлбөрт “Энгүй тал” ХХК жилд 14020 доллар төлнө. Мөн
түүний “Билүүтмайнинг” ХХК нь гянтболдын ордынхоо төлбөрт 207 оны 12
сарын 5 хүртэл жил бүр 1197 доллар төлөх аж. Харин Өвөрхангайн Уянгад
байдаг 314 га газар алтны ордынхоо төлбөрт жилд 4712 доллар төлөх ба энэ
нь 2039 оны 5 сарын 18-нд дуусна.

19.    Чойжилжавын Өлзийбаяр.
Түүний “Эрхэс майнинг” ХХК Булган аймгийн Бүрэгхангай, Сэлэнгийн Орхон,
Төв аймгийн Заамар, Дахна-Уул аймгийн Хонгор сумдад дан латны 3 ордтой.
Нийт 677 га газрын төлбөрт жилд 10162 доллар төлдөг ба хугацаа нь 2039
оны 5 сарын 18-нд дуусна.

20.    Бэрэнбарелын Мөнхтөр.
Архангайн Түвшрүүлэх, Өлзийт, Булганы Орхонд нийт 1133 га газарт 5
ашиглалтын лицензтэй “Бэрэн групп” ХХК нь төмөр, базальт, хүдэр
олборлодог. Ашиглалтын хугацаа нь хамгийн сүүлд 2036 оны 8 сарын 29-нд
дуусах ба жилд 16996 доллар төлнө. Эдний 1 төмрийн орлын болон 1 хүдрийн
лиценз нь “Хадгаламж”, “ХААН” банкны барьцаанд байгаа.

21.    Дашнямын Сүхгэрэл.
Түүний “Зүрийн булан” ХХК давсны 1, алтны 2 нийтдээ 3 ширхэг ашиглалтын
лицензтэй. Өмнөговь аймгийн Гурвантэс, Дархан-Уулын Хонгор, Сэлэнгийн
Ерөөд байдаг түүний ордууд жилд 4115 доллар төлдөг ба хамгийн сүүлийн
лицензийн хугацаа нь 2027 оны 5 сарын 5-нд дуусах юм. Нийт талбай нь 274
га.

22.    Хадбаасангийн Бат-Эрдэнэ. Дан алтны
ордын 4 лицензтэй тэрээр Баянхонгорын Гурванбулаг, Сэлэнгийн Хүдэрт
олборлолт хийдэг. Түүнийг “лтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэ гэхээр
“чимээтэй баячууд”-ын нэг болчихно. “Хадгаламж” банкны Чимидцэрэнгийн 14
тэрбумын хэргээс улбаалж нэр нь “брэнд” болохоо шахсан. Эднийх алтны
904 га ордынхоо лицензийн төлбөрт жилд 13564 доллар улсад өгнө. Хамгийн
сүүлчийн лиценз нь 2039 оны 2 сарын 24-нд дуусах ажээ.

23.    Дамбын Долгор.
Алтны 3, жоншны 1 ордтой “Монгол анар трейд” ХХК нь бүх лицензээ
“Капитал” банкны барьцаанд тавьсан. 2036 оны 9 сарын 4-нд сүүлчийн
зөвшөөрлийн хугацаа нь дуусах ба жилд 7642 доллар төлдөг. Ордууд нь 509
га талбайтай, Дархан-Уул аймгийн Хонгор, Сэлэнгийн Ерөө, Хэнтийн Галшар
сумдын нутагт бий.

24.    Ганболдын Чинтөмөр.
Баянхонгорын Гурванбулаг, Сэлэнгийн Ерөөд нийт 298 га газарт 3 ширхэг
алтны ордтой. “Жи энд Юу Голд” ХХК-ний энэ лицензүүдийн хугацаа 2037 оны
10 дугаар сарын 10-нд дуусна. Жилд 4482 доллар төлдөг ба 2 лиценз нь
“Анод”-ын барьцаанд аль хэдийнэ орчихсон байна.

25.    Даваахүүгийн Сэргэлэн. Нийт
8 ашиглалтын лицензтэй энэ хатагтайг “Эрэл” гэдэг овгоор нь монголчууд
андахгүй таньж буй бизээ. Б.Эрдэнэбат бүх лицензээ авгайнхаа нэр дээр
төвлөрүүлсэн нь энэ бөгөөд нийт 620 га газарт алт, гөлтгөнө, барилгын
материал, битум олборлож байна. Хамгийн сүүлчийн лицензийн хугацаа нь
2036 оны 11 сарын 6-нд дуусна. Жилд 4510 доллар төлдөг. “Эрэл” ХХК-ний
ордууд Дорноговь аймгийн Даланжаргалан, Улаанбадрах, Цагаандэлгэр,
Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор, Говьсүмбэр аймгийн Баянтал, Төв
аймгийн Баянжаргалан, Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумдын нутагт бий.

26.    Хүүжийгийн Олонболд.
Түүний “Уянган” ХХК нь бүгдээрээ алтны 3 лицензтэй. Төв аймгийн Заамар,
Булганы Бүрэгхангай, Дашинчилэнд нийт 649 га талбай эзэлнэ. 2037 оны 10
сарын 3-нд хамгийн сүүлчийн лицензийн хугацаа нь дуусах ба жилд 9746
доллар төлж байна. Алтны 2 ширхэг лиценз нь “Монгол банк” болон хуучнаар
“Зоос” банкны барьцаанд оржээ.

27.    Хүүжийгийн Олонбаяр.
Сэлэнгийн Ерөө, Төв аймгийн Заамар сумдад нийтдээ 383 га газарт дан
алтны 4 ширхэг ашиглалтын лицензтэй. “ХОТУ” ХХК-ний лицензүүдийн
сүүлчийн хугацаа 2038 оны 9 сарын 6-нд дуусах ба жилд 5746 доллар улсад
төлдөг.
 
/Үргэлжлэл бий/
 

Ж.Жаргалсайхан

Эх сурвалж: www.mass.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж