“Ricoh” 10,000 ажилтнаа халахаар болов

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

“Ricoh” 10,000 ажилтнаа халахаар болов

Оффисын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Японы “Ricoh” компани үйлдвэрлэлийн зардлаа багасгахын тулд 10,000 ажилтнаа халах болов. Тус компани дэлхий нийтээр 110,000 ажилтан, албан хаагчтай юм байна. Энэ мэдэгдлийн дараа “Ricoh” компанийн хувьцаа долоон хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Хэвлэгч, камер үйлдвэрлэгч “Ricoh” компани дэлхийн санхүүгийн хямралд өртөж, хөл дээрээ дахин босохоор зүтгэж байсан ажээ. Токиод төвтэй “Ricoh” компани ажлын байрын тоог бууруулснаар ирэх хоёр жилийн хугацаанд 60 гаруй тэрбум иен хэмнэнэ гэж үзэж байна. Ингэснээр ирэх гурван жилд үйлдвэрлэлийн ашгийг 140 тэрбум иенээр өсгөнө гэж эдийн засагчид нь таамаглаж буй ажээ. Иений ханш чангарсаар байгаа нь тус компанид хүнд дарамт учруулж буй юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж