Францын эдийн засагч, "XXI зууны капитал» номыг зохиогч Тома Пикетти Францын дээд шагнал Хүндэт Легионы одонг хүлээн авахаас татгалзлаа гэж Agence France-Presse дамжуулав.
"Засгийн газар хэн нь хүндэт байхыг шийдэх эрхгүй гэж үзэж байгаа учраас шагналаас татгалзаж байна» гэж Пикетти тайлбарлав.
Засгийн газар нь Франц ба Европын эдийн засгийн өсөлтийг хангах тал дээр анхаарлаа хандуулах нь тустай байсан юм гэж эдийн засагч хэлэв.
"XXI зууны капитал» ном франц хэлээр 2013 оны наймдугаар сард хэвлэгдэн гарсан юм. Уг ном XVIII зуунаас эхлээд Европ ба АНУ-ын эдийн засгийн тэгш бус байдлыг харуулжээ. Өнгөрсөн оны тавдугаар сарын 18-наас тэр ном The New York Times сонины бестселлерүүдийн жагсаалтад оржээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР