“People” сэтгүүлд Ким Кардашиан гэрлэх саналыг хүлээн авсандаа бага зэргийн шоконд орсон гэдгээ хэлжээ. Хамприс өвдөглөж суугаад “Надтай гэрлээч” гэж хэлээд сарнай цэцгийн баглаа өргөн барьсан гэнэ. Өдгөө 26 настай Хамприс өөрөөсөө эгчмэд дурлалт бүсгүйдээ Лоррейн Шварцын 20,5 каратын алмас эрдэнийн шигтгээтэй бөгж бэлэглэжээ.
Кардашианы гэр бүл “Keeping Up With the Kardashians” реалити шоугаар алдаршиж байсан бол удалгүй “Khloe and Lamar” гэсэн шоуг дахин гаргасан. Харин дараагийнх нь Хамприс, Ким нар байхыг үгүйсгэхийн аргагүй.
Кардашиан нь Америкт нэр алдраараа тийм ч сайн нэгэн биш бөгөөд наргиан цэнгээнд дуртай, хувийн бичлэг нь интернэтээр цацагдаж шуугиан тарьж байсан удаатай.