Хуучирсан мэдээ: 2015.01.03-нд нийтлэгдсэн

Дакар ралли эхэллээ

Mотоспорт сонирхогчдын хүсэн хүлээдэг “Дакар ралли” уралдаан өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Мотоцикл, автомашинууд өнөөдөр үүрээр замдаа гарцгаасан бөгөөд нэгдүгээр сарын 17-нд өндөрлөх уг уралдаанд Монголын баг тамирчид ч амжилт гаргана хэмээн оролцож байна.

35 жилийн түүхт уралдаанд монголыг төлөөлөн 431 дугаартай автомашины жолоочоор ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгчээр Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж, 355 дугаартай автомашины чиглүүлэгчээр Д.Жаргалсайхан, 413 дугаартай автомашины чиглүүлэгчээр Ө.Бямбацогт, мотоциклийн төрөлд Д.Болдбаатар 83, Ч.Анар 117 дугаартайгаар оролцож буй юм.  

Тэмцээний талаарх мэдээллийг /www.dakar.com/ хуудаснаас харж болох аж.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж