“Хөхөө Намжил”-ыг 10 сая төгрөгөөр шагнана

Хуучирсан мэдээ: 2015.01.03-нд нийтлэгдсэн

“Хөхөө Намжил”-ыг 10 сая төгрөгөөр шагнана

“UBS” телевизээс “Хөхөө Намжил” уралдаант шоуг зохион байгуулахаар болжээ. Морин хуурчдын дунд зохиогдох уг нэвтрүүлэгт 16-аас дээш насны авьяастнууд оролцож, I-IV шатаар өрсөлдөн ялагчаа тодруулах гэнэ. Уралдааны тэргүүн байрт шалгарсан эзэн 10 сая, удаах нь долоон сая, гутгаар байрынх таван сая төгрөгийн шагналтай гэнэ. Уралдааны бүртгэл энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ. Тэмцээнд хилийн чанадад амьдарч буй монголчууд болон олон улсын авьяастнууд оролцох боломжтой аж.

 Б.ХУЛАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж