Дилма Руссефф чиглэлээ тодорхойлов

Хуучирсан мэдээ: 2015.01.03-нд нийтлэгдсэн

Дилма Руссефф чиглэлээ тодорхойлов

Дилма Руссефф

Фото: Sergio Moraes / Reuters

 

ВRICS (Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ) бүлгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Бразилын гадаад бодлогын үндсэн чиглэлийн нэг байна хэмээн төрийн тэргүүний бүрэн эрхийн хоёр дахь хугацаандаа нэгдүгээр сарын 1-нд албан ёсоор орсон Дилма Руссефф мэдээллээ.

 

Тэрээр тангараг өргөсний дараа парламентад үг хэлэхдээ, Хөгжлийн банк байгуулсан мөн валютын нөөцийн болзолт пул байгуулж байгаа зэрэг ВRICS-ийн төслүүдийг чухалчлан тэмдэглэсэн байна.

 

Шинэ Засгийн газрын дотоод бодлогын үндсэн чиглэл нь хүртээмжтэй боловсролын системийг хөгжүүлэх явдал болно гэдгийг тэр хэлэв. Мөн тэрээр нийгмийн хөтөлбөрүүдийг хохируулалгүйгээр эдийн засгийн өсөлтийг сэргээх шаардлагатай гэж үзлээ. Мөн авлигатай тэмцэх чухал байгааг онцолжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж