Долларын ханш буурах уу?

Хуучирсан мэдээ: 2015.01.03-нд нийтлэгдсэн

Долларын ханш буурах уу?

Шинэ он гарсаар гуравхан хонож байна. Энэ онд долларын ханш буурах болов уу гэсэн хүлээлт эдийн засагт их. Долларын ханшийг тогтворжуулах талаар төв банк өнгөрсөн онд хамаг аргаа хэрэглээд дууссан. Өөрөөр хэлбэл, Монголбанкны доллартай ярих “хэл” бараг л дууссан гэж хэлж болно.  Хэдийгээр Монголбанк долларын ханшийг 1800 төгрөгт барина хэмээн өнгөрсөн оны зун мэдэгдэж байсан ч он солигдох мөчид ноён доллар 1896 төгрөгтэй тэнцэж байв.

Шинэ он гарсаар долларын ханш 4 төгрөгөөр өсч, өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад зарагдаж байгаа ам.долларын ханш 1898 төгрөгтэй тэнцлээ. Харин “Найман шарга” зах дээр зарагдаж байгаа ам.долларын ханш 1894 төгрөг байгаа нь арилжааны банкуудаас 4 төгрөгөөр хямд байна гэсэн үг юм.

Өнгөрсөн онд долларын ханш нэлээд савалгаатай байсан билээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 2014 онд долларын ханш  гурван ч удаа 1905 төгрөгт хүрээд буурсан.  Энэ нь гадаадын хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн экспортын орлого буурсантай холбоотой гэдгийг эдийн засагчид  хангалттай тайлбарласаар ирсэн юм. Энэ онд ч гадаадын хөрөнгө оруулалтыг өсгөх, эрдэс баялгийн экспортыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхгүйгээр долларын ханш буурахгүй гэдгийг эдийн засгийн хүрээнийхэн онцолж байна.

Ялангуяа уул уурхайн салбарын бүтээн байгуулалтын ажил өрнөхгүй бол Монголд доллар орж ирэхгүй гэдгийг онцолж буй юм.  Учир нь манай улсын хувьд доллар орж ирдэг ганц салбар нь уул уурхай. Харамсалтай нь, 2012 он батлагдсан хуулиас болж хөрөнгө оруулалтын орчин муудсан, үүнтэй холбоотойгоор хүлээлтийн байдалд удсан хөрөнгө оруулагчид Монголоос дүрвэсэн нь эдийн засаг хямрах хамгийн гол шалтгаан  гэж хэлж болно.

Харин энэ онд хөрөнгө оруулалтын орчин сайжирвал долларын ханшийг тогтворжуулах боломжтой гэж төв банк амалж буй. Гэхдээ долларын ханшийг өсгөж, эдийн засаг хямрах нэг шалтгаан нь үнэ тогтворжуулах нэрээр тараасан гурвани их наяд гэдгийг эдийн засагчид шүүмжилдэг. Арван таван оны улсын төсөвт долларын ханшийг 1800 төгрөгт барихаар суулгасан байгаа. Гэхдээ улирлын байдлаасаа шалтгаалаад ханш нь хамгийн хямд байх үедээ 1898 төгрөгт хүрсэн долларын ханшийг 1800 төгрөгт барьж чадах уу гээдг эргэлзээтэй. Ядахнаа доллар олж ирэх сувгууд нь нээгдээгүй байгаа нөхцөлд ингэж итгэхэд бэрх юм.  Ямар ч байсан энэ онд эдийн засгийн хямрал илааршиж,  хурдтайгаар дээшилж буй долларын ханш буурч, сүүлийн хоёр жил үргэжилсэн уналт үзүүлж буй төгрөгийн ханш тогтворжоосой гэсэн горьдлого зөвхөн эдийн засгийн хүрээнийхний дунд төрж буй юм биш олон нийт ингэж хүлээж байгаа юм.

Б.ХОНГОР

 

USD АНУ-ын доллар

Авах 

Зарах 

Голомт

1,880.00  

1,891.00  

ХасБанк

1,882.00 2.00 

1,892.00 2.00 

ХХБанк

1,886.00 8.00 

1,896.00 5.00 

ХААН

1,883.00 8.00 

1,896.00 5.00 

Капитал банк

1,880.00  

1,897.00 2.00 

Төрийн банк

1,884.00 10.00 

1,897.00 5.00 

КРЕДИТ банк

1,882.00 7.00 

1,898.00 4.00 

Капитрон

1,883.00 8.00 

1,898.00 4.00 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж