Өнгөрөгч амралтын өдрүүдэд Засгийн газрын 11-11 төвд халтиргаа гулгаа, гэрэлтүүлэг, эмнэлгийн үйлчилгээтэй холбоотой гомдлууд зонхилж иржээ. Мөн цагдаагийн байгууллагын ажилтнууд, түргэн тусламжийнхан талалхсан сэтгэгдэл ч нэлээд цугласан байна. Ингээд өнгөрөгч өдрүүдэд иргэдийг ямар асуудал бухимдуулсан, ямар шүүмжлэл санал гарснаас хүргэе.
-ТҮЦ машинаас гарсан Оршин суугаа хаягын тодорхойлолтыг Мобиком компани хүчингүйд тооцож байна. Энэ талаар яаралтай арга хэмжээ авч өгнө үү.
-Өршөөлийн тухай хууль хэзээ батлагдах вэ? Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү
-Хөдөө орон нутгийн багийн дарга нарыг цомхотгох хэрэгтэй байна
-ХУД-ийн 10-р хорооны нутаг дэвсгэр дээр "Цэвэрлэх байгууламж" барилга барьж эхэлж байна. Энэ асуудлаар Дүүргийн иргэдийн хурлын даргад оршин суугчдаас эсэргүүцсэн бичгийг хүргүүлсэн боловч одоо болтол хариу өгөөгүй байна. Хариу өгнө үү.
-Ерөнхий сайд Ч. Сайханбилэг уламжлах нь: Цэргийн гинаралууд тэтгэвэрт гарсан хойно хуучин сар бүр 70.000 төгрөг авдаг байсан. Одоо сар бүр 150.000 төгрөг авна гэж байна. Энэ асуудлыг болиулж өгнө үү.
-СБД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн 70142227 утсаа ерөөсөө авахгүй байна. Анхаарч хяналт тавьж өгнө үү.
-Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг 7 давхар хэрнэ амралтын өдөр лифт нь ажиллахгүй иргэдэд маш хүндрэлтэй байна. Нэг давхарт нь согтуу хүмүүс цагдаа нар их авчрах юм. Согтуу хүмүүс ирхээр өвчтэй хүмүүс иргэлтээр ирж байгаа хүмүүст маш хүндрэлтэй байна.
-Налайх дүүрэг 3-р хороо хог ачихгүй байна. Яаралтай хог ачиж өгнө үү.
-Тамхины хяналтын тухай хуулийг батлаж байгаа хирнээ Хамтын тэтгэвэрийн хуулийг яагаад батлахгүй байна вэ
-Болормаа овогтой Дөлгөөн нь 2014.08.16-26-ны хооронд Хятад улсад зохион байгуулагдсан залуучуудын олимпид оролцон мөнгөн медаль хүртсэн.Төр засгаас олгодог мөнгөн урамшуулал нь олгогдохгүй байна.
-БГДүүргийн 11-р хороонд хоёр гурван худаг байдаг. Гэтэл баяр ёслолын үеэр бүгд амарчих юм. Ажлуулах шаардлагатай байна.
-Дархан уул аймгийн зам талбай маш их халтиргаа гулгаа ихтэй байна. Цас орсон даруйд цэвэрлээд байж болдоггүй юм уу.
-БЗД-ийн 28-р хороо Хужирбуланд гудамжны гэрэлтүүлэг хийсэн өдрийн цагаар байнга асаалттай сар болж байна.Гарсан тогны төлбөрийг нь айлуудад хувааж төлүүлж байна.Энэ асуудалд арга хэмжээ авах хэрэгтэй байна.
Б.ЭНХ