
Түрүүлсэн хүмүүс дэлхийн аварга шалгаруулах уралдаанд оролцох эрх авна.
ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын үсчин, гоо засалчдын холбоо, Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбоо хамтран зохион байгуулж байгаа уралдааны үеэр дараах үйл ажиллагаа болох юм байна.
- Оролцогчдод зориулсан техникийн сургалт, семинар,
- Шүүгчдэд зориулсан техникийн сургалт, семинар
- Эрэгтэй үс засалт,
- Эмэгтэй үс засалт,
- Үс, гоо заслын загварын 2011 оны чиг хандлага /Trend Vision/, мастерүүдийн шоу үзүүлбэр,
- Гадаад улсаас болон аймаг, орон нутгаас оролцогчдын шоу үзүүлбэр,
- Үс, гоо заслын бүтээгдэхүүний үзэсгэлэн, яармаг,
- Шагнал гардуулах ёслолын ажиллагаа.