Gee шинэ цомгийн ажилдаа оржээ

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Gee шинэ цомгийн ажилдаа оржээ

Реппер Gee шинэ цомгийн ажилдаа оржээ. Тэрбээр энэ талаараа “Бас дахин өөр шинэ цомгийн ажилдаа орсон. “Mongolz” цомгоос арай өөр. Энэ цомог дээр нэгэн нууц ноёнтонтой хамтарсан. Цаг нь болохоор бүгдийг дэлгэнэ ээ” хэмээн өөрийн facebook хуудсандаа бичсэн байна. Реппер Gee-гийн гаргасан “Монгол реппер” цомог одоо ч “Hi-FI Records” шилдэг борлуулалттай цомгийн жагсаалтад бичигдсээр байгаа. Мөн тэрбээр үндэсний хөгжмийг орчин цагийн хөгжмийн шинэ төрөл хэмнэлтэй хослуулан уран бүтээлээ туурвидаг “Жонон” хамтлагтай хамтарч, уран бүтээл хийж байгаа юм.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж