Мэргэжлийн сумогийн ёкозүна Какурюү буюу Мангалжавын Ананд энэ сард амжиж гэрлэхээр шийджээ. 29 настай сумоч залуугийн амьдралын хань нь Д.Мөнхзаяа хэмээх бүсгүй гэнэ. Ананд, Мөнхзаяа нар өнгөрсөн оны гуравдугаар сараас найзалж, наймдугаар сараас хамтдаа амьдрах болсон ажээ. Харин энэ тавдугаар сард М.Ананд ууган хүүхдээ өлгийдөн авахаар бэлтгэж буй юм байна.
Залуу хос энэ сард гэрлэлтээ бүртгүүлэх бөгөөд харин хуримын товоо хараахан тогтоогүй байгаа гэнэ.
Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.horom.mn