“Үргээлэг” хамгийн өндөр орлого олжээ

Хуучирсан мэдээ: 2015.01.02-нд нийтлэгдсэн

“Үргээлэг” хамгийн өндөр орлого олжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2013 оны дөрөвдүгээр сараас эхлэн Монгол киноны ашиг орлогын тухай мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд мэдээлж хэвшээд байгаа билээ. Үүний үр дүнд Монголын кино үйлдвэрлэгчдийн бүтээсэн уран бүтээлийн чанар чансаа сайжирч тус зах зээл дээр өрсөлдөөн бий болох нөхцлийг бий болголоо. 2014 оны эхний хагас жилд Монголын кино ертөнцөд хамгийн их ашиг орлого олсон киногоор найруулагч, зохиолч Ж.Сэнгэдоржийн зохиож найруулсан “Үргээлэг” кино шалгарч байсан бөгөөд оны сүүлийн хагаст ч ашиг орлогоороо тэргүүлсэн хэвээр байна. "Үргээлэг" киногоор монголын нийгэмд тулгамдаж буй асуудлууд болон монголд ажиллаж амьдарч буй хятад иргэдийн тухай өгүүлсэн байна. Харин удаад “Драмын 3-н сайхан бүсгүй” гэж нэрлэгддэг “Зүрхээр наадагч” кино удааллаа.  2014 онд нийт 39 монгол кино шинээр гарч энэ зах зээл дээр дөрвөн тэрбум орчим төгрөг эргэлдсэн байна.

 

Mollywood Box Office

Киноны жагсаалт

Гарсан он сар өдөр

Олсон орлого

1

Үргээлэг

 

433,544,502

2

Зүрхээр наадагч

 

424,345,050

3

Аз жаргалын шок

 

371,013,199

4

Давхар цохилт

 

325,666,704

5

Тусгай ажиллагаа

Одоо гарч байгаа

294,041,362

6

Омарын эрэлд

Одоо гарч байгаа

246,798,480

7

Миний ах атаман

 

234,031,430

8

Хамгийн сайхан

 

166,756,727

9

Зоорь

 

156,568,473

10

Миний хайр

 

146,697,413

11

Сүүлчийн шөнө

 

126,005,009

12

Анирлагч

 

124,954,802

13

Хүүгүй ломбард

 

113,411,138

14

Ээжээ надтай гэрлээч

 

100,617,492

15

Эцсийн зогсоол Э цэг

 

79,806,825

16

Кино шиг амьдрал

 

58,632,825

17

Улаан пальто

 

53,176,012

18

Анхаар дотор чимээгүй

 

49,800,803

19

Код

Одоо гарч байгаа

49,778,500

20

Хязгааргүй

 

42,433,294

21

Мухар гудамж

Одоо гарч байгаа

36,331,500

22

Зүрх зогсохгүй

Одоо гарч байгаа

35,854,000

23

Дурлалын магистр

 

33,392,417

24

Луйвар

 

32,430,199

25

Алтан ус

11.21-нд гарсан боловч түр зогссон байгаа

29,659,000

26

Шарга даага

 

22,084,290

27

Саарал хүн

Одоо гарч байгаа

18,387,000

28

Алсын удирдлага

 

17,296,155

29

Цэн тогоруу

 

12,369,649

30

Тэртээх ертөнцийн хөгжимчин

 

9,831,941

31

Зүрх зогсохгүй

 

9,249,000

32

Өнөөдөр

 

8,443,000

33

Эх орон дуудаж байна

 

 

34

Хайрын бэлэг

 

7,873,252

35

Үхэл амьдралын зааг

 

5,532,008

36

Хан хүү нь аль нь вэ

 

3,547,000

37

Хүдэн

 

3,235,500

38

Бардо

 

1,310,861

39

Хүсэл мөрөөдлийн зүгт

 

72,700

Жич: Дээрх кинонуудын зарим нь зөвхөн Тэнгис үгүй бол Өргөө кино театруудаар гарч байсан бөгөөд гаралтын хугацаа ч мөн харилцан адилгүй байсан гэдгийг тодотгож байна.


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж