"Зүрхний лимбэчин бүсгүй" дуугаараа олны танил болсон залуу дуучин Б.Цолмонбаярыг МУСТА дуучин Э.Төрмандахын хамтаар "Есөн эрдэнийн орон" дууг дуулсныг хүмүүс андахгүй. "Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян", "Олуулаа хөгжил" ТББ-аас хамтран санаачлан зохион байгуулж байгаа "Олуулаа бэлэг тараацгаая" аянд залуу дуучин нэгдэн 300 мянган төгрөгний бэлгийг Хараагүйчүүдийн холбооны 30 хүүхдэд тараажээ. Хүмүүнлэгийн үйлст нэгдэн хараагүй хүмүүсийн хүүхдүүдийг баярлуулсан Б.Цолмонбаярт Монголын хараагүйчүүдийн холбоо талархал илэрхийлжээ.
Д.ЦЭЦ