1017 хүний амь насыг авран хамгаалжээ

Хуучирсан мэдээ: 2015.01.02-нд нийтлэгдсэн

1017 хүний амь насыг авран хамгаалжээ

Монгол Улсын хэмжээнд 2014 онд 4928 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож Онцгой байдлын албаны албан хаагчид 1017 эрдэнэт хүний амь насыг аварч, төр болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 22,8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг аюулаас хамгаалсан байна. Онцгой байдлын газрын аврагч гал сөнөөгчид “Барс” худалдааны төв, “Улаанбаатар” телевиз, нэгдүгээр дөчин мянгат, Шангри Ла зочид буудалд гарсан томоохон гал түймрийг мэргэжил, ур чадварын өндөр түвшинд ажиллан цаг алдалгүй шуурхай унтрааж,  543 хүн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 22.8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалжээ.

Харин өнгөрсөн онд Онцгой байдлын албыг бэхжүүлэхэд зориулж Засгийн газраас барилга байгууламжийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, 9,2 тэрбум төгрөгийн өртөгтэй нийт  найман аврах, гал унтраах ангийн  барилга болон улсын нөөцийн салбарын механикжсан агуулахын барилгын ажлыг эхлүүлжээ. Техник, тоног төхөөрөмжийн 11.6 хувийг, барилга, байгууламжийн 14 хувийг шинэчилж, нийт албан хаагчдыг 91 хувь нь шинэ хувцас хэрэглэлээр хангагджээ.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж