Зураач Ш.Чимэддоржийн ертөнцөөр аялаарай | News.MN

Зураач Ш.Чимэддоржийн ертөнцөөр аялаарай

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Зураач Ш.Чимэддоржийн ертөнцөөр аялаарай

Төрийн соёрхолт, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Ш.Чимэддоржийн бие даасан үзэсгэлэн “Занаду арт галерей”-д энэ сарын 24-нд нээлтээ хийжээ.
Энэ удаагийн үзэсгэлэнд зураач Ш.Чимэддорж усан будаг, бэхэн зургуудаа онцолж. Ш.Чимэддоржийн уран бүтээлийн давтагдашгүй хэв маяг түүний цаасан дээрх ажлуудад нэвт шингэсэн мэт. Түүний уран бүтээлд монгол морьд хийгээд монгол ахуй чухал байр суурь эзэлдэг бөгөөд бэхэн зургууд нь ч мөн адил энэ сэдвийг хөнджээ. Өөр өөрийн өнгө аяс, өвөрмөц төрхийг шингээсэн эл бүтээлүүдэд бийрийн уян хөдөлгөөн, бэхний хүнд хөнгөн тон, бие биедээ уусан найрагдах тунгалаг өнгүүд бүрэн шингэж, нэрлэгдэх нэртэйгээ нэгдэн нэг л өгүүлэмжийг хүүрнэнэ. Зураачийн бүтээлд үндэсний хэв маяг, амьдрал ахуй хийгээд байгаль дэлхий тэр чигээрээ дуулагдахын сацуу сэтгэлийн гүнээс урган гарах догдлолыг харуулсан “Шүлэг” цуврал бүтээл хүртэл бий. Үзэсгэлэн ирэх сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ.

М.Урин
"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж