Брайн Рафалски зодог тайллаа

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Брайн Рафалски зодог тайллаа

Ирэх жил зургаан сая ам.доллараар цалинжих байсан Брайн Рафалски энэхүү гэрээнээс татгалзаж, гэр бүлдээ илүү цаг зав зарцуулахаар шийджээ. Гурван удаагийн Стэнлийн цомын эзэн, хоёр удаагийн олимпийн мөнгөн медальт Рафалски 11 улирлын карьертаа цэг тавьж буйгаа мэдэгдэж, ирэх жил мөсөн талбайд тоглохгүй гэдгээ албан ёсоор зарлалаа. Уг нь түүнд “Детройт Рэд Уингс” багтай байгуулсан нэг жилийн гэрээ үлдээд байсан ч тэрбээр өөрөө цаг нь болсон гэж үзжээ. 37 настай ахмад хамгаалагч өвдөг болон нурууны гэмтлийн улмаас энэ жил 63 тоглолтод оролцсон нь спортын замналынх нь хамгийн муу үзүүлэлт болжээ. Мөн ердөө дөрөвхөн гоол өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан нь бас л муу үзүүлэлтүүдийнх нь нэг болсон. “Детройт Рэд Уингс”, “Нью Жерси Девилс” багуудад 515 онооны тоглолтыг авчирч байсан Рафалски “Девилс”-ийг хоёр удаа, “Рэд Уингс”-ийг нэг удаа Стэнлийн цомд хөтөлж байсан шилдэг хамгаалагчдын нэг юм. Хуучин баг “Девилс”-ийн удирдлагууд шилдэг тоглогчдоо сайн сайхныг хүсч байгаагаа энэ үеэр илэрхийлсэн байна.

Түүнд гайхалтай түүх бий. Намхан нуруутай, драфтлагдаагүй тоглогчийг Европт дөрвөн улирлыг үдээд байхад нь “Девилс” багтаа элсүүлсэн нь сайн зүйл болсон. -11 улирал тоглохдоо таван удаа шигшээд шалгарч, гуравт нь түрүүлж, 2010 оны олимпийн шилдэг хамгаалагч гээд олон амжилтуудын эзэн бол Рафалски- гэж -Рэд Уингс- багийн менежер Кен Холланд өгүүлжээ.

Тэрбээр зөвхөн тоглож байсан багтаа ч бус АНУ-ын шигшээд өндөр үүргийг гүйцэтгэж байсан юм. Түүний гэнэтийн энэ шийдвэр багийн нөхдөд нь хүнд цохилт болсон гэдгийг хаалгач Жимми Ховард хэлжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж