Нийслэлийн биеийн тамир, спортын газар, Монгол туургатны “Урамтай шатар” холбоо хамтран Улаанбаатар хотын аварга шалгаруулах “Цодгор хүү-2015” өсвөр үеийнхний аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. “Урамтай шатар” холбооны байранд болох тэмцээн хөвгүүд, охидын тав, долоо, ес, 11 хүртэлх насны ангилалд швейцарь системээр 7-9 өрөг үргэлжилнэ. Тэмцээнд оролцогчдын бүртгэлийг энэ сарын 3, 4-ний өдрүүдэд “Урамтай шатар” холбооны байранд (13-р хорооллын автобусны буудлын баруун талд “Шри шри амьдрах урлаг” төвийн байрны 4-р давхар) авах юм.
Тэмцээний ангилал тус бүрийн эхний найман тамирчин “Цодгор хүү-2015” улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно.
Ч.БОЛОР