Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Тоо томшгүй олон боломжоор дүүрэн энэ амьдрал сайхан. Итгэнэ үү, байна уу өөрөө л мэд. Амьдралд чинь юу тохиолдохыг ганцхан чи л мэднэ. Гагцхүү юу хүсэж байгаагаа олж харах хэрэгтэй. Олж харсан зүйлээ өөрийн болгож ав.


Хүсэл биелүүлэхээр лонх, гүцнээс гарч ирдэг бэрд чи өөрөө. “Хүссэнээр чинь болъё” хэмээн бөхөлздөг тэр бэрд шиг хүслээ чи өөрөө биелүүлж чадна. Зөвхөн хүслээ таньж мэд. Хийсвэр мөрөөдлөөр өөрийгөө бүү зовоо. Яг үнэн сэтгэлээсээ юу хүсэж байна вэ? Жинхнээсээ чинийх биш зөндөө олон хүсэл чамайг тойрон эргэлддэг. “Үнэтэй машинтай болмоор байна” гэж мөрөөдөж болно. Гэвч энэ жинхэнэ хүсэл, мөрөөдөл биш. Чиний үнэн хүсэл чин сэтгэлээс, зүрхний угаас урган гардаг. Тэгэхээр чи уг язгуураараа чинийх биш зүйлийн төлөө эрч хүч, цаг заваа гарздах хэрэггүй. Тэр хүсэл чинь биелсэн ч хэзээ ч сэтгэл чинь ханахгүй. Үнэн шүү.


Энэ дэлхийн хамгийн баян хүн болох юмсан гэж хүмүүс мөрөөддөг. Гэхдээ чиний зүрх сэтгэл чамайг хөгжимчин болоосой гэж хүснэ. Яагаад гэвэл аялгуу, хөгжим чамд хамгаас илүү аз жаргалыг бэлэглэдэг. Тэгэхээр мөнгө биш, хөгжим чиний аз жаргалын түлхүүр байх нь. Яг үүнтэй ижил юу чамайг хамгаас аз жаргалтай болгож чадах вэ? Хариулт нь чиний жинхэнэ мөрөөдөл.


Жинхэнэ хүсэл чинь мөн л бол заавал биелнэ. Шантарч болохгүй. Итгэл, найдвараа хэзээ ч алдахгүй байж чадах аваас мөрөөдөлдөө хүрнэ. Мөрөөдөл чинь чамайг чиглэн ирж явааг бодол сэтгэлдээ харж чадна. Алгаа тосон угтаарай. Хүссэн бүхэн чинь биелнэ гэдэгт итгэ. Учир нь бид хязгааргүй их боломжийн дунд амьдардаг.


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж