Асрамжийн газрын хүүхдүүдийг баярлууллаа

Хуучирсан мэдээ: 2014.12.31-нд нийтлэгдсэн

Асрамжийн газрын хүүхдүүдийг баярлууллаа

Шинэ жилийн баяраар хүүхэд багачуудыг баярлуулж өрөө дүүрэн инээж хөөр баярыг бэлэглэж халуун дулаан уур амьсгалыг бий болгодог билээ. Энэ үед маш олон хүүхдүүдийг баярлуулах арга хэмжээ их зохион байгуулагддаг. Тэгвэл энэ удаад Нийгмийн хариуцлагыг дэмжигч уриатай “UDS” борлуулалтын компани энэ сайхан баярын өдрөөр “Манай гэр” асрамжийн газрыг сонгон авч, авч 2-15 насны хүүхдүүдийг баярлууллаа.

“UDS” ХХК нь Монгол улсынхаа ард иргэдийг хүнс, бараа үйлчилгээгээр хангах буянтай ажлыг нэгэн сэтгэлээр учрах бэрхшээл саадыг үл ажран ажиллаж байгаа. Тус компани нь Орон нутаг болон Улаанбаатар хотын бүхий л цэгт хүрч ажиллах сайтар бэлтгэгдсэн борлуулалтын 60 гаруй мэргэжилтэнүүд, БНСУ-ын Хюндэй маркийн хөргөлттэй 12 ширхэг түгээлтийн автомашин, 400м2 оффис байр, 3700м2 агуулах байр, 3800м2 хашаа бүхий харуул хамгаалалттай объекттой, бараа бүтээгдэхүүн байнгын нийлүүлдэг 4600 гаруй аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажилладаг юм байна.

Бизнес эрхлэгч байгууллага, иргэд, ажилтан ажиллагсад, жижиглэн худалдаа эрхлэгч, бөөний худалдаа эрхлэгчиддээ Баярын мэнд хүргэж байна. 

Шинэ жилийн энэ гэгээлэг баяраар Монголын минь хүүхэд бүр аз жаргал хайранд умбаж байг.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж