Нийслэлийн шинэчлэлийн баг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд иргэдийн оролцоотойгоор томоохон бүтээн байгуулалтуудыг олон салбарт эрчимтэй өрнүүлсэн. Үүнээс бид арван ажлыг онцолж байна.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын үр дүн гарч эхэллээ
Улаанбаатар хотын нийт газар нутгийн 54.9 хувийг хамран төлөвлөлтгүйгээр тэлсэн гэр хороолол, агаар, хөрсний бохирдлыг ихээр үүсгэж, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Тэгвэл иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг эхлүүлсэн. Тэгвэл энэхүү бүтээн байгуулалтын ажлын үр дүнгийн эхлэл болж өнгөрсөн аравдугаар сард Сонгинохайрхан дүүргий VI хороонд эхний ээлжийн 168 айл орон сууцтай болсон. Төлөвлөгөөний дагуу 2015 ны эхний улиралд 4000 айл оргон сууцтай болно.
Газрыг цахимаар өмчлүүллээ
Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг анх удаа цахим хэлбэрээр явуулсан. Нийслэлийн ИТХ-аас баталсан 52 байршлын эхний таван байршилд газар өмчлүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж 15 мянга гаруй иргэнийг өмчлөлийн газартай болгосон. Үүнд 257 хүүхэд шинээр 0.05 га газар өмчилж авах эрхтэй болсон юм.
Ахмадууд түрээсийн орон сууцанд тухтай амьдарч байна
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг нийгмийн корилтод тусгагдсаны дагуу орон сууц нэн шаардлагатай байгаа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, цаашилбал, моргейжийн зээл авах нөхцөл бзрдээгүй залуу гэр бүлд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Ахмхдын орон сууц” хөтөлбөрийг баталсан. Энэ ажлын хүрээнд эхний ээлжийн 300 айлын орон сууцыг барьж, төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай байсан 142 иргэн орон сууцандаа амьдарч эхлээд байна.
Нийслэлийн иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр батлагдлаа
НИТХ-ын ээлжит хуралдаанаар “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталсан. Гэр хороолыг дахин төлөвлөж орон сууцжуулах замаар, иргэдийн оролцоотойгоор газрыг шинэчлэн зохион байгуулж орон сууцжуулах. Хуучин баригдсан орон сууцны нөхцлийг сайжруулах хөтөлбөрийг 2018 он хүртэл хэрэгжүүлж нийслэлийн хэмжээнд 150 мянган айлын орон сууц шинээр. 1.335.5 га газрыг дахин төлөвлөж, 664 айлын түрээсийн орон сууц барьж, 8600 айлын орон сууцыг шинээр барилгажуулах юм.
Иргэдийн оролцоотойгоор төсвөө батлав
Нийслэл анх удаа төсвийн төсөлд иргэдийн саналыг тусгахаар "Иргэний оролцоотой төсөв-2014” компанит ажлыг зохион байгуулсан. Нийт 152 хороогоор дамжуулан 318 мянган өрхөөс тохижилт, бүтээн байгуулалтын чиглэлээр санал авч, хороо бүрт хэлэлцүүлэг зохион байгуулснаар төсвийг үр ашигтай зарцуулах боломж бүрдсэн юм. Түүнчлэн өрх бүрийн өгсөн саналыг автомат машинд уншуулан дүнг нэгтгэж, саналыг хорооны эрүүл, аюулгүй байдлын индекс, түүнийг сайжруулахын тулд авах хариу арга хэмжээ зэрэг хувилбаруудыг тооцон үзжээ.
Зүүн хойд Азийн хотын дарга нар Улаанбаатарт чууллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүлийн санаачилгаар Зүүн хойд Азийн хотуудын даргын форумыг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгууллаа. Уг форумаар хотын даргэнар “Хотын тогтвортой, хүртээмжтэй хөгжил" сэдвээр туршлага хуваалцан, санал солилцсон. Энэ үйл ажиллагаа нь Ази тив төдийгүй дэлхийн улс орнуудад Улаанбаатар хотын хөгжлийн үзэл баримтлал, ирээдүйн замналыг таниулсан арга хэмжээ болсон. Тийм ч учраас форумд оролцсон хотын мээрүүд Улаанбаатар хотын шинэ санаачлагыг дэмжин, форумыг хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Улсын бүртгэлийн зарим үйлчилгээг хорооноос авч байна
“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн эхлэл болгож нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдорж нар хамтран ажиллах санамж бичиг байгуулж төрийн зарим үйлчилгээг засаг, захиргааны анхан шатны нэгж болох хороонд шилжүүлэв. Энэ ажлын хүрээнд төвийн дүүргүүдийн бүх хороог шилэн кабельд холбож, улсын бүртгэлийн зарим үйлчилгээг хороо руу шилжүүлсэн юм. Тодруулбал, иргэд шилжилт хөдөлгөөн, байнгын оршин суугаа газрын хаяг, иргэний гэрлэлтийн зэрэг бүртгэл, гэрлэлт цуцлалт, сэргээлт, гэрлэлтийн баталгаа, төрсний гэрчилгээний дахин олголт, иргэний үнэмлэхийн болон хаягийн бүртгэлийн лавлагааг хорооноосоо авч байна. Ийнхүү төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулсныг энэ оны онцлох үйл явдалд онцоллоо. Дашрамд дурьдахад нийслэлээс цаашдаа хорооноос иргэдэд олгох боломжтой бүртгэлийн лавлагаа, үйлчилгээг бүгдийг нь шилжүүлэхээр ажиллаж байгаа билээ. Хороонд хийх шаарддагатай бүтээн байгуулалтыг бодитоор тодорхойлно. Нийслэлийн 152 хорооны гар зураглалыг иргэдийн оролцоотой хийлээ. Ингэснээр тухайн хорооны хаана, юу байрлаж байгааг иргэдэд ойлгомжтой болсон. Мөн иргэдийн оролцоотой хийсэн гар зураглалаар дамжуулан тухайн хороонд тулгамдаж байгаа асуудал, ямар бүтээн байгуулалт шаардлагатай байгаа зэргийг үнэн бодитоор тодорхойлох боломж бүрдэж байгаагаараа онцлогтой. Үүнээс гадна хөрөнгө оруулалтыг оновчтой болгох энэ ажлыг оны онцлохоор нэрлэж байна. Өнөөдөр иргэд нийслэлийн хүн ам, газар нутгийн тоон мэдээлэл, нийтийн үйлчилгээний хангамж, хүртээмжийг тодорхойлсон цахим зураглалын сан бүхий www.manaikhoroo.mn цахим хуудсанд зочилж, өөрийн хорооны мэдээллийг хаанаас ч авах боломжтой болсон.
"Ухаалаг Улаанбаатар" хөтөлбөр урсгал зардлыг хэмнэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч “Том төрөөс Ухаалаг төр рүү” санаачилгыг гаргаж, үүний дагуу нийслэл “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг боловсруулж батлуулсан. Уг хөтөлбөр нь шинэ зууны хөгжлийн чиг хандлага, технологийн дэвшил иргэдийн хүсэл шаардлага, бизнесийн орчны өөрчлөлт зэргийг оновчтой шийдвэрлэж, цомхон бүтэц, ойлгомжтой дүрэм журам, соёлтой шуурхай үйлчилгээтэй ухаалаг хотыг бий болгох зорилготой. Өөрөөр хэлбэл, мэдээллийн нэгдсэн үйлчилгээг бүрдүүлэх зарчмаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйлчилгээг иргэдэд ойртуулж, олон шат дамжлагагүйгээр авах боломжийг бүрдүүлнэ гэсэн үг. Уг хөтөлбөрт энэхүү ээлжинд санхүүжилт их шаардагдах боловч, алсдаа бичиг цаас болон бусад урсгал зардлуудыг хэмнэх давуу талтай. Дэлхийн хөгжингүй орнуудад нэвтрүүлсэн техник, технологи, инновацийн шилдэг шийдлүүдийг хослуулан Улаанбаатар хотод нэвтрүүлснээр 2020 гэхэд төрийн үйлчилгээг ажил, гэр гэх мэт хаанаас ч цахим сүлжээ, гар утсаа ашиглан авах боломжтой болсон.
Улаанбаатар хотын гудамжаар дэлхийн хаанаас ч аялж болно
Нийслэлийн Мэдээллийн технологийн газар Гүүгл компанитай хамтран Улаанбаатар хотыг дэлхийд таниулахын зэрэгцээ аялал зуучлалыг дэмжин, эдийн засгийн өрсөлдөх чадварыг хөгжүүлэх зорилгоор Google map, Google Street View, Google Culture Institute, Google Art Project төслүүдийг хэрэгжүүлж байгаа.
Харин төслийн хүрээнд дэлхийн аль нэг цэгээс гар утас болон компьютер ашиглан Улаанбаатар хотын бүх гудамж талбай, музей, ресторан, барилга байшин дотор аялах боломжтой юм. Монгол Улсыг Google Street View-д оруулсан 61 дэх улс болгосон.
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд жилийн таван хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн
Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу жижиг, дунд үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн журам”-ийг баталсан. Журмын дагуу Капитал банк, Батлан даалтын сантай хамтран хамгийн хөнгөлөлттэй буюу жилийн 5 хувийн хүүтэй зээлийг иргэдэд олгож эхэлсэн юм. Ингэхдээ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамжуулан санхүүжилт олгож, үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжиж байгаа юм.