УИХ-ын гишүүд уулзахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүд уулзахаар болжээ

“Амлалт нэхэх ард түмний холбоо” болон бусад иргэний  хөдөлгөөнийхөнд албадан эмчилгээ хийхээр эмнэлэгт хүргэсэн боловч тэд эмчилгээ хийлгэхгүй , өлсгөлөнгөө үргэлжлүүлэхэр болсон. Тус холбооны ерөнхий зохицуулагч Г.Уянгатай холбогдон биеийн байдлыг нь тодруулахад “Энэ сарын 8-наас эхэлж өлсгөлөн зарласан долоон хүнийн бие эрс муудаж байна гэсэн дүгнэлт эмч хийсэн юм билээ. Сульдаж байгаагаас өөр онц мэдрэгдсэн зүйл байхгүй. Би Баянгол дүүргийн эрүүл мэндийн VI төвд өлсгөлөнгөө үргэлжлүүлж байна. Ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй.Өнөөдөр УИХ-ын гишүүд бидэнтэй уулзана гэсэн.Тэндээс ямар шийдвэр гарахыг харж байж бид өлсгөлөнгөө зогсоох эсэхээ  шийднэ” гэв.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж