Олон улсын теннисний холбооны энэ оны шилдэг тамирчдаар Дэлхийн тэргүүн эрэгтэй теннисчин Сербийн Новак Жокович, дэлхийн тэргүүн эмэгтэй теннисчин АНУ-ын Серена Уильямс нар шалгарлаа. Жокович дөрөв, Серена тав дахь удаагаа оны шилдгээр тодров.
Жокович 2014 онд 61 ялж, найман удаа хожигдож, “Уимблдон”-д түрүүлж, “Роллан Гаррос”-н дэд аваргаар шалгарчээ. Тэрээр мөн оны төгсгөлд болдог шилдэг найман теннисчин оролцдог “ATP World Tour Finals” тэмцээнд түрүүлсэн юм.
“Их дуулга” тэмцээний 18 удаагийн аварга Серена Уильямс энэ жил 52 ялж, найман удаа хожигджээ. Тэрээр “Америкийн нээлттэй тэмцээн”, WTA Finals, Стэнфорд, Цинцинатти, Брисб?н, Ром, “Sony Open” гэсэн долоон тэмцээний цомыг өргөжээ.
Шилдэг эрэгтэй хосоор АНУ-ын ихэр Боб, Майк Брайан, эмэгтэй хосоор Италийн Сара Эррани, Роберт Винчи нар тодорсон байна.
Ч.БОЛОР