Өнгөрсөн сарын сүүлчээс эхлэн Сүхбаатарын талбайд монгол гэртэйгээ буудалласан “Гал үндэстэн" холбооныхон үлдсэн гурван гэрээ өчигдөр орой 20.00 цагийн орчимд буулгажээ. Энэ онд Монголын Батлах хамгаалах салбарын 100 жил, Зэвсэгт хүчний 90 жилийн ой тохиож буйн хүрээнд Сүхбаатарын талбайд баярын арга хэмжээ, парад зохиох бэлтгэл ажилтай холбогдуулан цагдаагийнхан “Гал үндэстэн” холбооныхонтой зөвшилцсөний үндсэн дээр талбай дээр үлдсэн гурван гэрийг буулгасан байна. “Гал үндэстэн” холбооныхон тэдгээр гурван гэрээ хотын захад байрлуулсан морьдын зүг авч явсан гэнэ.
С.Отгон