МУИС-ийн ректор А.Галтбаяр өчигдөр ажлаа хүлээлгэн өгчээ. Тэрбээр энэ албыг нэг жил гаруй хугацаанд хашихдаа багагүй хэл аманд өртөж байсан. МУИС-ийн зарим бгаш нар түүний хэрэгжүүлжсэн бодлогыг эсэргүүцэж, нэлээд тэмцэл хийж байсан юм.
Уг зөрчил МУИС-ийн бүрэлдэхүүн 16 сургуулийг нэгтгэхээс эхэлсэн бөгөөд багш нарын зүгээс түүнийг сонгон шалгаруулахдаа хууль зөрчсөн хэмээн тайлбар хэлж байсан билээ. А.Галтбаяр нь Японд сургууль төгссөн бөгөөд түүнийг Л.Гантөмөр сайдын гарын хүн гэж хардах хүмүүс тус сургуульд цөөнгүй байдаг аж.
М.ЯЛАЛТ