”Манчестер Юнайтед” клубын энэ оны онцлох 10 үйл явдал

Хуучирсан мэдээ: 2014.12.31-нд нийтлэгдсэн

”Манчестер Юнайтед” клубын энэ оны онцлох 10 үйл явдал

Та бүхэндээ 2014 онд Английн Премьер лигийн "Манчестер Юнайтед" багт тохиосон топ 10 үйл явдлыг танилцуулж байна.

1. Хуан Мата "Юнайтед"-д нэгдэв. Испани залууг тухайн үедээ клубын рекорд наймаа болгон өөрсдийн талд элсүүлсэн юм.

2. Клубын ахлагч улирлыг дуусгаад клубээ орхихоо мэдэгдлээ. Видич есөн жилийн дараах урт удаан аяллаа ийнхүү төгсгөхөөр болсон юм. Түүн дээр Фердинанд болон Эвра нар ч нэгдэв.

3. Давид Дэ Хиа оны шилдэг тоглогч боллоо. Түүнээс өмнө "Юнайтед"-ын оны шилдэг тоглогчоор хаалгач тодорч байсан удаагүй юм. Испани залуу одоо ч гэсэн сайн тоглолтоо үзүүлж энэ оны шилдэгт өрсөлдөж байгаа.

4. Талбай дээрх амьд домог зодог тайллаа. Тиймээ Райн Гиггз 23 жилийн карьераа хайртай багтаа өндөрлүүлсэн юм. Тэр дараагийн шатанд гарчээ. Одоо тэрбээр туслах дасгалжуулагч хийж байгаа билээ.

5. Шинэ дасгалжуулагч томилогдлоо. Тодруулбал, дэлхийн аваргын өмнөхөн тавдугаар сарын 19-нд Голланд эрхэм Луй Ван Гааль "Улаан чөтгөрүүд"-тэй гэрээ байгуулж, түүний туслахаар домогт Райн Гиггз томилогдсон.

6. Шинэ дасгалжуулагчын наймаа энэ оны онцлох үйл явдлаар тодорч байна. Үүнээс ч аргагүй юм. Учир нь голланд эрхэм клубын рекорд тогтоосон наймааг хийж олон шинэ тоглогчдыг багт элсүүллээ.

7. Фэнүүдийн томоохон цугларалт. Үүнийг онцлох болсон шалтгаан нь улирал эхлэхийн өмнө АНУ-д явагдсан "international Champions Cup"-ын хүрээнд "Реал Мадрид" болон "Манчестер Юнайтед"-ын тоглолтыг 109308 үзэгч үзсэн байна.

8. Уэйн Рүүни багийн ахлагч боллоо. Багийн дэд ахлагчаар Флетчер томилогдсон.

9. Наймааны цонхны сүүлийн өдрийн сонирхолтой наймаа. Энэ бол Фалка болон Блинд нартай холбогдож байгаа. Наймааны цонх хаагдах сүүлийн өдөр эдгээр гайхалтай тоглогчдын гэрээг баталгаажуулж чадсан юм.

10. Шинэ эхлэл. Улирал эхэлснээс хоёр долоо хоногийн дараа Фалкао, Рохо, Блинд, Ди Мари нар шинэ багтаа анхны тоглолтоо хийж гайхалтай ялалтыг КПР-ийн эсрэг авснаар шинэ эхлэлийг тавьсан гэж болно.

Эх сурвалж: Mongolia "Manchester united" football club fanatuud

Бэлтгэсэн: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж