Зарим аймгийн хорио цээрийн дэглэмийг цуцаллаа

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Зарим аймгийн хорио цээрийн дэглэмийг цуцаллаа

Дархан-Уул
аймгийн Дархан сумын долдугаар багийн нутагт гахайн үржил-амьсгалын
замын хам шинж өвчин гарсантай холбогдуулан тогтоосон хорио цээрийн
дэглэмийн хугацаанд нэмж мал, амьтан өвчлөөгүй тул өчигдрөөс цуцалжээ.
Мөн Ховд аймгийн Буянт суманд галзуу өвчин гарсантай холбогдуулан
тогтоосон хязгаарлалтын дэглэмийн хугацаанд нэмж хүн мал өвчлөөгүй тул
өчигдөр багийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэмийг
цуцалжээ. Харин Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт боом өвчний,
Төв аймгийн Цээл сум болон нийслэлийн Баянзүрх дүүргийн нутагт тогтоосон
гахайн үржил-амьсгалын замын хам шинж өвчний хорио цээрийн дэглэм
үргэлжилж байна.

А.Болд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж